Орчин үед тренд болоод байгаа загварыг дагахыг хүсэхгүй хэн байхав. Гэхдээ зарим нэг "моод" нь биед муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэн судлаачид анхааруулж байна.
Бариу жийнс хөлийн мэдрэлийн системийг гэмтээдэг болохыг бид мэдээлсэн.
Хүн алхахад хөлийн өсгий, эрхий хуруу, чигчий хуруу гэсэн 3 цэг дээр ачаалал өгдөг. Харин өндөр өсгийт өмссөнөөр энэ ачаалал зөвхөн эрхий хуруу, шагайн ясанд ирж үенүүдэд нь гэмтэл үүсч эхэлнэ. Ялангуяа хөлийн эрхий хуруу эвэршиж холбоос, шөрмөс нь өвчтэй болдог. Тиймээс өндөр өсгийт байнга өмсөхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Гэхдээ муу талтай ч гэсэн мөн давуу талууд бий. Өндөр өсгийт өмсөх нь ямар давуу талтай вэ уншаарай!
Корсетыг хэдэн зуун жилийн өмнөөс л охид бүсгүйчүүд өмсөж ирсэн. Сүүлийн үед Ким Кардашианаас "болж" корсет эргээд моодонд ороод байгаа билээ. Харин эмч нар корсетний эсрэг байр суурьтай байдаг. Корсет өмссөнөөр өрц шахагдаж уушиг хэвийн ажиллахаа больж, хоол боловсруулах эрхтнүүдэд эмгэг үүсч, булчин хатангиршдаг байна.
Хүзүүндээ зангиа зүүдэг хүмүүс зүүдэггүй хүмүүсээс илүү их нүдний даралттай байдгийг судалгаагаар тогтоосон. Цусны эргэлтэд нөлөөлж нүдний даралтыг ихэсгэдэг байна.
АНУ-ын Northwestern Их Сургуулийн судалгаагаар биеэ цоолсон хүмүүс жирийн хүнээс 20% илүү бактерийн халдвараар өвчлөх магадлалтай байдгийг судалж тогтоожээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт