ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Осолдсон 4 настай охиныг хайж байна

    Увс аймгийн Бөхмөрөн сумын Жигэртэй багийн нутаг “Хэвийн-Эхэн” гэдэг газар О /4 настай, эмэгтэй/ “Жигэртэй” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 6 дугаар сарын 24-ний өдрийн 12:45 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Ингээд 7 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 62 иргэн, 6 автомашин, 21 мотоцикл, нийт 69 хүн, 29 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

    Иргэд бага насны хүүхдийг голын эрэг дээр ганцааранг нь орхихгүй байх, харгалзах хүнтэй явуулахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Өмнө нь Хөвсгөл аймагт 3 настай хүүхэд усанд осолдсон харамсалтай хэрэг гарч байсан билээ. Мөн Баян-Өлгий аймагт 15 настай хоёр хүү Ховд голын усанд осолдож нэгийнх нь цогцосыг одоог хүртэл эрэн хайсаар байгаа юм. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр илүү халах бөгөөд тиймээс иргэд гол устай газар очиж амрахдаа усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулъя.   

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй