
Их Британид “селфи”-ийнээс болж хүмүүс гэр бүлтэйгээ зургаа авахуулах нь багассан байна. Зуны амралтаараа хүмүүс гэр бүлээрээ амардаг ч хамтдаа авахуулсан зургаас нь илүүтэй селфи зураг их байдаг талаарх судалгаа хийснээ Albelli компани The Daily Mail сонинд нийтлүүлсэн байна.
Судалгаагаар 18-24 насны британчууд дунд селфи авах нь түгээмэл болсон тухай тэмдэглэжээ. Учир нь залуу хүмүүс нийгмийн сүлжээнд гэр бүлтэйгээ хамт авахуулсан зураг гэхээс илүүтэй найзуудтайгаа авахуулсан, ганцаараа авахуулсан зургаа тавих сонирхолтой байдаг ажээ.
Судалгаанд хамрагдсан гурван британи хүн тумын нэг нь сүүлийн 10 жил гэр бүлийн хамт /аав, ээж/ зургаа авахуулаагүй хэмээн хариулжээ. Харин 10 хүний зургаа нь “Манай гэр бүлийн насанд хүрсэн хүмүүс хамтдаа зургаа бараг авахуулдаггүй” гэсэн байна.
Таван британи хүний дөрөв нь гэр бүлийн зураг үнэ цэнэтэй гэдгийг хүлээн зөвшөөрч энэ нь хувийн амьдрал учраас олон нийтийн сүлжээнд тавих нь дэмий байдаг гэж хариулжээ. Тиймээс нийгмийн сүлжээнд өөрсдийн зургаа оруулахын тулд селфи хийх нь ихэсч гэр бүлийн зураг авах нь багасчээ.
Судалгаанд хоёр мянган хүн хамрагдсан бөгөөд тус судалгааг хийсэн Albelli компанийн мэргэжилтэн Кейт Хансон "Энэ бол гашуун үнэн. Бодит байдал ийм л байна. Нэг л мэдэхэд гэр бүлийн хамт зун авахуулсан зурагнууд ховор болсон байх болно. Ингэснээр гэр бүлийн үнэ цэнэ алдагдана" хэмээн ярьжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт