Алан хядагч бүлэглэл болох Исламын улс өөрсдийн мөнгөн тэмдэгт болох алтан зоос гаргасан тухай Daily Telegraph мэдээллээ. Уг мөнгөн тэмдэгт болох алтан зоосыг Исламын динар гэж нэрлэжээ. Нэг исламын динар нь 139 ам.доллартай тэнцэх юм байна. Исламын улс нь газрын тосны хууль бус наймаа, хүн худалдаалах, барьцаалах гэмт хэргээс гол санхүүжилтаа олдог юм.
Тус алан хядагчдын гарт Иракийн нутаг дэвсгэрийн 50 хувь, Сирийн 40 хувь мэдэлд нь ороод байгаа бөгөөд өөрсдийгөө "Исламын Халифат" улс хэмээн зарлан тунхаглаад байгаа билээ. АНУ-ын ТТГ тус бүлэглэлийг 30.000 дайчидтай гэдэг ч Иракийн албаны хүмүүс 200 мянга гэж үздэг юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Исламын улс бүлэглэлд АНУ, Канад, Их Британи, Герман, Орос, Саудын Араб, Марокко, Франц зэрэг 80 орны иргэд сайн дураараа алба хаадаг ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт