
Учир юу гэвэл тус улсын Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсаны 69 жилийн ой өнгөрөгч долоо хоногт тохиож нүсэр арга хэмжээ зохион байгуулсан ч тус улсын удирдагч олны өмнө ил гарсангүй. Томоохон баяр тохиож байхад ард түмэндээ хандаж мэндчилгээ ч дэвшүүлээгүй.

Түүнчлэн ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 66 жилийн ой өнгөрөгч амралтын өдрүүдэд тохиосон. Дипломат харилцаа тогтоосон анхны их гүрэн нь ОХУ байтал ямар нэг дорвитой үйл ажиллагаа зохион байгуулаагүйгээр зогсоогүй мөн л удирдагч Ким Чен Ун сураггүй хэвээр байсан юм.
Харин Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Су Ён энэ сарын эхээр ОХУ-д айлчилсан юм. Тэрээр хоёр улс хоорондын эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхээр ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой зөвшилцсөн байна.

Ийнхүү бүтэн сар хагасын хугацаанд олны өмнө нэг ч ил гарахгүй байгаа Ардчилсан Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Ун амьд эсэх талаарх эргэлзээ олон улсын хэмжээнд төрж эхэллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт