ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нойр сайн авах 7 зөвлөмж

    Унтахын өмнө кофе битгий уу

    Өчүүхэн төдий кофейны агууламж л таны унтах горимыг өөрчилдөг учраас унтахын өмнө кофеноос татгалзаарай.

    Унтахын өмнө бухимдахаас зайлсхий

    Унтахын өмнө уцаарлавал унтаж байхдаа их чимээтэй буюу хурхирдаг болохыг тогтоожээ. 

    Дасгал хийж болохгүй

    Унтахын өмнө дасгал хийвэл бие организм чинь ажилласан булчингуудаа амраах гэж ажиллаж эхэлдэг. Тиймээс дасгал хийж болдоггүй байна. Түүнээс гадна багаар бодоход унтахаасаа 45 минутын өмнө ажлаа дуусгахгүй бол тархи тань шөнөжин ажилласаар байдаг.

    Идэхээс зайлсхий

    Унтахын өмнө юм идвэл та шөнийг амгалан өнгөрөөнө гэдэг юу л бол. Ядахдаа л шөнөжин зүүдлэх болно шүү.

    Өдрийн цайны дараа унт

    Өдрийн цайны дараа 15 минут унтах нь шөнө тавгүй унтсанаас илүүтэйгээр стресс тайлдаг учраас болж өгвөл өдөр багахан дуг хийж байвал эрүүл мэндэд ихээхэн тустай.

    Согтууруулах ундаа хэрэглэж болохгүй

    Та согтууруулах ундаа хэрэглэсний дараа нам унтдаг гэж бодож байна уу? Харин ч өглөө сэрэхдээ та хэзээ хэзээнийхээс илүүтэйгээр ядарсан байдаг гэж эрдэмтэд тогтоосон байна.

    Шаардлагагүй бол сэрүүлэг бага ашигла

    Эрүүл хүний нойр ханаад ирмэгц бие организм нь 20-60 минут тутамд сэрэх рефлексийг биедээ өгч байдаг. Тиймээс зайлшгүй шаардлагатай биш л бол сэрүүлэг ашиглахгүй байхыг эрдэмтэд зөвлөдөг. Учир нь сэрүүлэг дуугарч хүн цочиж сэрэхэд хүнийг стрестэхэд ялгардаг адреналин болон кортизол ихээр ялгардаг байна.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй