35 настай нэгэн эмэгтэй хөл нь хавдан алхаж чадахаа болин эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр гэрээ нүүлгэж байхдаа хэдэн цагийн турш бариу /skinny/ жийнсэн өмдтэй сууж босон ажиллажээ. Гэтэл удалгүй өмд нь барьж эхлэн, хөл нь мэдээгүй болон хавдаж алхаж чадахаа больсон байна. Эмэгтэй яаралтай эмнэлэгт ирэхэд эмч нар түүний өмдийг хайчилж тайлахаас өөр аргагүй болсон байжээ. Эмч түүнийг бариу өмд өмсөн сууж боссоноос болж хөлний мэдрэлийн систем ажиллагаагүй болсон гэж тайлбарлажээ. Эмэгтэй бариу жийнсэн өмднөөсөө болж цусны боогдлын хам шинжээр өвчилсөн байсан байна. Тэрээр 4 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа алхаж чаджээ.
Бариу жийнсэн өмд хөлийн мэдрэлийн системд гэмтэл учруулж болзошгүй талаар эмч нар анхааруулга өгч байна.
эх сурвалж: bbc.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт