Холливудын алдартай хөгжмийн зохиолч Жеймс Хорнер 61 насандаа бурхан болоо. Тэрээр хоёр хүний суудалтай "Tucano" хэмээх жижиг оврын оноцоор нисч яваад Калифорнийн ойд осолджээ.
Хөгжмийн зохиолчийн фейсбүүк хуудсанд "Бид агуу авьяастай, алдартай хүнээ алдлаа. Тэр хамгийн дуртай зүйлээ хийж яваад амиа алдлаа" хэмээн бичжээ.
Жеймс Хорнер 1953 онд төрсөн бөгөөд ойролцоогоор 100 орчим киноны хөгжмийг бичжээ. Түүний хамгийн алдартай киноны хөгжим нь «Титаник», «Аватар» юм. Тэрээр Оскарын шагналыг хоёр удаа, Грэммийн шагналыг гурван удаа, Алтан бөмбөрцөг шагналыг хоёр удаа хүртсэн юм.
Түүний хөгжмийн зохиолыг нь бичсэн алдартай кинонуудаас дурдвал: "Чонон сүлд", "Оддын дайн 2", "Харийнхан", "Гайхамшигт оюун ухаан", "Аполло 13", "Хатан зоригтон", "Трой"
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт