
Сонгон шалгаруулалтын нэр: Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.
Сонгон шалгаруулалтын дугаар: НӨХГ-ЕБС/ЦГ-2015-02
Нийслэлийн өмчийн харилцааны газар нь сонгон шалгаруулалтанд оролцогчдоос “Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /Аж ахуйн нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
1. Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
2. Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь хүнсний үйлдвэрлэл, цайны газрын чиглэлээр сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайланг ирүүлэх,
3. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.
4. Материалыг зарласан хугацаанд битүүмжлэн, санал өгч буй сургуулийн дугаарыг болон аж ахуйн нэгжийн нэрийг тодорхой бичиж ирүүлэх ба битүүмжилсэн нэг дугтуйнд зөвхөн нэг санал ирүүлэх,
5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит фото зургаар баримтжуулах,
6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх. /Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай/
7. Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/
8. Сурагчдийн “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс технологийн карт,
9. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээрх нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх /Доод үнийн дүн 5000 төгрөг/
Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнийг энд дарж харна уу.
Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Жигжиджавын гудамжинд байрлах нийслэлийн Өмчийн харилцааны газарт ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтын материалыг 10 цаг 30 минутанд нээнэ.
Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.
Тодорхой мэдээлэл болон, сонгон шалгаруулалтын дүнг www.umch.ub.gov.mn, www.edub.edu.mn цахим хаягаар авна уу.
Жич: 2014-2015 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчээр ажиллаж байгаад шалгалтаар хангалтгүй дүн авч гэрээ цуцлуулсан аж ахуйн нэгжийн материалыг хүлээж авахгүй!!!
Холбоо барих утас – 310350 , 70113033 , 70113080
"Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг шалгаруулах сургуулиудын жагсаалт
|
Дүүрэг |
№ |
Сургууль |
|
Чингэлтэй дүүрэг |
1 |
ЧД-ийн 24-р сургууль |
|
2 |
ЧД-ийн 5-р сургуулийн байрны хонгилын давхарт |
|
|
3 |
ЧД-ийн 37-р сургууль |
|
|
4 |
ЧД-ийн 117-р сургууль |
|
|
5 |
ЧД 57-р сургууль |
|
|
Хан-Уул дүүрэг |
6 |
ХУД-ийн 75-р сургууль |
|
7 |
ХУД-ийн 118-р сургууль |
|
|
8 |
ХУД-ийн 60-р сургууль |
|
|
9 |
ХУД-ийн 34-р сургууль |
|
|
Сонгинохайрхан дүүрэг |
10 |
СХД-ийн 62-р сургуулийн хичээлийн А байр |
|
11 |
СХД-ийн 107-р сургууль |
|
|
Сүхбаатар дүүрэг |
12 |
СБД-ийн 45-р сургууль |
|
13 |
СБД 1-р сургууль /1-р байр буюу төв байр/ |
|
|
Баянзүрх дүүрэг |
14 |
БЗД-ийн 53-р сургууль |
|
15 |
БЗД Шавь цогцолбор сургууль |
|
|
16 |
БЗД Амгалан Цогцолбор сургууль |
|
|
17 |
БЗД 97-р сургууль |
|
|
Баянгол дүүрэг |
18 |
БГД-ийн Эрдмийн Ундраа цогцолборын 77-р сургууль /Ахлах сургууль/ |
|
19 |
БГД-ийн Эрдмийн Ундраа цогцолборын 78-р сургууль |
|
|
20 |
БГД-ийн Оюуны ундраа цогцолборын 96-р сургууль /Ахлах сургууль/ |
|
|
21 |
БГД-ийн 56-р сургууль /Ахлах сургууль/ |
|
|
22 |
БГД-ийн 51-р сургууль |
|
|
23 |
БГД-ийн 47-р сургууль |
|
|
24 |
БГД-ийн 46-р сургууль /Сэтгэмж цогцолбор сургууль/ |
|
|
25 |
БГД-ийн 19-р сургууль |
|
|
26 |
БГД-ийн 113-р сургууль |
|
|
Налайх дүүрэг |
27 |
Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургууль |
|
Багануур дүүрэг |
28 |
Гүн галуутай цогцолбор сургууль |
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт