
Энэ талаар өчигдөр Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лян Женинг телевизээр мэдэгдэл хийж Хятад улсын зүгээс 2017 онд болох сонгуулийн нэр дэвшигчдийг сонгох эрхийг Хонконгчуудад олгохгүй, тэд шийдвэрээ өөрчлөхгүй гэсэн байна.
Энэхүү мэдэгдлийн дараа эсэргүүцэгчдийн зүгээс Лян Женинг огцрохыг шаардах нь улам ширүүсч эхэлсэн ч тэрээр огцрох бодолгүй байгаа төдийгүй намайг огцорлоо гээд асуудал шийдэгдэхгүй гэж мэдэгдсэн байна.

Ийнхүү жагсагчдын эсэргүүцэл улам хурцадсаар байгаа бөгөөд өнгөрсөн шөнө гэхэд л Хонконгийн Засгийн газрын гадаа 1000 орчим хүн цуглан гудамжинд хоносон байна.

Харин БНХАУ-ын зүгээс хэд хэдэн Хонконгийн их сургуулиудад үзүүлдэг байсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө цуцалжээ. Энэ нь нэг ёсондоо тэдэнд үзүүлж байгаа төрийн шахалт болж байгаа учраас эсэргүүцэгчид улам ундууцаж байгаа юм. Хэрвээ жагсагчдын хилэн бадарч эхэлвэл байдал улам хүндэрч магадгүй хэмээн олон улсын ажиглагчдын зүгээс дүгнэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт