
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах авто замуудын ажлыг зохион байгуулах тухай” А/526 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 07 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах авто замуудын ажлын жагсаалтыг баталлаа. Батлагдсан авто замуудын барилга угсралтын ажилд шаардлагатай 1 тэрбум 22 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус даалгав.
| № | Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Төсөвт өртөг |
| 1 | Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын сургууль орчимд хийгдэх авто замын барилга угсралтын ажил /245м/ | 429,383,058 |
| 2 | Эрдэнэтолгой уруудсан замаас Улаанхуарангийн эцсийн буудал хүртэлх авто зам /510м/ | 592,687,760 |
| ДҮН | 1,022,070,818 |
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт