ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    3 настай хүүхэд өмнөх амьдралаа санаж алуулсан газраа зааж өгчээ

    Нэрийг нь нууцалсан 3 настай нэгэн хүүд тохиолдсон явдлыг шинжлэх ухааны өмнөөс тайлбарлах аргагүй юм. Ихэнх азийн орны хүмүүс дараа төрөл байдаг гэдэгт итгэдэг. Үүний баталгаа гэлтэй нэгэн хачирхалтай явдал тохиолджээ.

    Хүү өмнөх амьдралаа санаж хэн байснаа нэрлэн, хэрхэн сүхээр толгой руугаа цохиулж бусдын гарт хөнөөгдсөнөө ярьжээ. Түүгээр зогсохгүй алуулсныхаа дараа хаана булуулснаа хүртэл зааж өгсөн байна. Түүний аав нь нутгийн хэдэн иргэдтэй цуг зааж өгсөн газар нь очиж ухахад үнэхээр толгойдоо юмаар цохиулсан гавалтай араг яс олжээ.

    Хүү урьд амьдралдаа Eli Lasch гэдэг нэртэй физикийн эрдэмтэн байжээ.

    Eli Lasch /1929-2009/ . Газын зурваст эрүүл мэндийн зөвлөгөөний ахлах байсан.

    Eli Lasch-ийн биеийг олсоны дараа түүний амьдарч байсан тосгонд очжээ. Хүү хаана амьдардаг байснаа зааж, зарим нэг хүнийг таньж нэрийг нь хэлж чадаж байжээ.

    Хүүгийн яриаг сонссон Eli Lasch-тай ойр амьдардаг байсан хүн түүнийг гэнэт алга болсон тухай ярьсан байна.

    Түүгээр ч барахгүй хүү алуурчны бүтэн нэрийг хэлжээ. Алуурчин дээр очиж "Бид хоёр муудалцсанаас болж зодолдсон. Тэгээд чи намайг сүхээр цохиж алаад нуусан" гэж хэлжээ.

    Алуурчин ч өөрийн хийсэн хэргээ хүлээсэн байна. Одоогоор алуурчинд ямар шийтгэл ногдуулсан нь тодорхой бус байгаа юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй