ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Холосенс 6 дахь галав юүлэлт аль хэдийн эхэлсэн

    Бидний мэдэх хамгийн сүүлийн галав юүлэлт 65 сая жилийн өмнө болж динозаврууд устаж үгүй болсон. Энэ бол манай дэлхийн 5 дахь галав юүлэлт нь байсан юм. Харин Холосенс буюу 6 дахь галав юүлэлт аль хэдийн эхэлсэн тухай эрдэмтэд "Science Advances" сэтгүүлд нийтэлжээ. 5 дахь галав юүлэлтийг гадны биет дэлхийтэй мөргөлдөж, маш олон галт уулын дэлбэрэлт, байгалийн гамшиг болж дэлхий дээрх амьд биесийн 96 хувь нь устаж үгүй болсон гэж үздэг.

    Харин 6 дахь галав юүлэлт нь байгалийн гамшигаас болохгүй гэж судалж тогтоожээ. Хүмүүсийн мод бэлтгэх, үй олноор нь загас агнах , хулгайн ан, цаг уурын дулаарал зэргээс болж галав юүлэлт болно гэж эрдэмтэд үзэж байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор хаан харх, цөлийн харх имж, Янзи мөрний дельфин, өмхий хүрэн мэлхий, хятад сэлүүрэн хамарт загас зэрэг 100 гаруй төрлийн амьтад устаж үгүй болсон. 1900 оноос хойш 477 сээр нуруутан төрлийн амьтад бүр мөсөн устаж үгүй болсон. "Хэрэв хүн гэдэг амьтан байгаагүй бол тэдгээр амьтдын 9 нь л байгалийн шалгарлаар устах байсан" гэж Мексикийн Үндэсний Их Сургуулийн эрдэмтэн Anthony Barnosky хэлжээ.

    Одоогоор мэдэгдэж буй бүх амьтдын 75 хувь нь дараагийн хоёр үед л устаж үгүй болно гэж эрдэмтэд айж байна. Амьтдын төрөл зүйл устаж үгүй болох нь байгалийн жам. Гэхдээ энэ нь 1,000-10,000 дахин хурдацтай явагдаж байгаа нь хүн төрөлхтний санаа зовох асуудал болоод байна.

    Бид юу хийж чадах вэ?

    "Галав юүлэлт эхэлсэн нь маш том асуудал. Гэхдээ бид үүнийг удаашруулахад оройтоогүй байна" гэж судалгааны багийнхан хэлжээ.

    Бидний хийж чадах зүйлүүд:

    • Нүүрстөрөгчийг багасгах -- цаг уурын дулаарал болох гол хүчин зүйл.
    • Хэзээ ч битгий амьтны гаралтай эд зүйл хэрэглэ -- Шүүб, арьс, зааны яс, соёо г.м ховордсон амьтдыг устгах гол хүчин зүйлс болж байна.
    • Мах бага ид -- дэлхийн тариалангийн 40 хувь нь махны чиглэлийн фермийн амьтдад зориулан ашиглагддаг. Хэрэв үүнийг зөвхөн хүний хүнсэнд зориулж ашиглах юм бол 50-70 хувь илүү калори бэлдэх боломжтой болно. Энэ нь дахиад нэг тэрбум хүнд хангалттай хүрэлцэх калори юм. Мөн эко системд эерэгээр нөлөөлнө.

    Ирэх 10-15 жилийн дотор өөрлөлт хийхгүй бол оройтох болно гэж эрдэмтэд анхааруулжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй