ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэлэнгэд 4 түймэр асч байна

    Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд доорх түймрүүд асч ОБЕГ-ын албан хаагчид унтраахаар ажиллаж байна. Өмнө нь Сүхбаатар, Дорнод аймагт дараалсан олон түймэр асч байсан бол одоо Сэлэнгэ аймаг түймрийн голомт нутаг болоод байна. Энэ аймагт бараг өдөр алгасалгүй нэг түймэр асч байна.

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 6 дугаар сарын 6-нд ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 45 иргэн, 4 автомашин, нийт 102 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр,

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Янгаахайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ 6 дугаар сарын 18-нд ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, Хилийн цэргийн 3 нийт 25 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр,

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын  Түнхэл тосгоны “Идэмийн гол гэдэг газар 6 дугаар сарын 19-нд ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 13 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр,

    Сэлэнгэ аймаг Мандал сумын Ерөө голын халуун рашааны чиглэлд 6 дугаар сарын 19-нд ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах  19 дүгээр ангийн 13 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр,  

    Булган аймгийн Бүрэгхангай  сумын 3 дугаар баг Цоохор морьтын төхөм гэдэг газар 6 дугаар сарын 19-нд хээрийн түймэр гарчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч 1 автомашин, орон нутгаас 31 хүн , 3 автомашин, 5 мотоцикл, нийт  43 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар тус тус ажиллаж байна.

    Аялал, зугаалгын улирал эхэлсэн энэ цаг үед бороо багатай, бүгчим халуун өдрүүд ойрын хугацаанд үргэлжлэхээр байна. Иймд иргэд та бүхэн ой хээрийн бүсд амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй