ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гар аргаар алт олборлож байсан 12 хүнийг саатуулжээ

    Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт алт олборлож байна гэх мэдээллийг ХХТХГ-ээс ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Д.Мөнхбаатар, Г.Баттулга, Д.Батням нарын 12 хүн гар аргаар алт олборлож байсныг хилчид илрүүлэн холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өглөө. Мөн Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэгт ард иргэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээллийг ХХТХГ ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу шалгалт явуулахад нэр бүхий долоон хүн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр “Этүгэн Эе” ХХК-д ажиллаж байсныг илрүүлж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

    Мөн Хилийн 0165 дугаар ангийн хариуцсан хэсгээр бугын эвэр түүх зорилгоор Монгол Улсын долоон иргэн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр явж байсныг хилчид илрүүлэн саатууллаа. Уг иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй