
ЗХУ-ын Ерөнхийлөгч асны биеийн байдал таагүй байгаа талаар мэдээлэл цацагдаж эхэлсний дараа Оросын Риа Новости агентлагт Горбачев өөрийн биеэр ярилцага өгсөн байна. Тэрээр: миний бие сүүлийн хэдэн долоо хоногийн турш таагүй байгаа. Эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа минь ч үнэн гэсэн байна. Гэхдээ эрчимт эмчилгээ 7 хоногийн турш хийлгэсний дараа Горбачев гэрээр эмчилгээ бичүүлэн эмнэлгээс гарсан гэнэ.

Ямартай ч олон улсын шинжээчдийн таамаглаж байгаагаар барагтай л бол өвчин туссан гэх мэдээ дуулгаж байгаагүй ЗХУ-ын ерөнхийлөгч асан энэ удаад үнэхээр бие нь муудсан бололтой. Түүний чихрийн шижин өвчин нь хүндэрсэн байж болох юм гэх таамаг байна.

Михаил Горбачев 1985-1991 оны хооронд ЗХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 1990 онд хүйтэн дайны эсрэг хийж бүтээсэн гавьяаг нь үнэлэн Нобелийн энх тайвны шагналаар шагнаж байсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт