ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жин хасч буй хүмүүст тустай өглөөний цай

    Өглөө бүр тогтмол цайгаа ууж байх нь таны эрүүл мэндэд маш их ашиг тустай бөгөөд зөв хооллолт эндээс эхэлнэ. Тэгвэл жин хасч байгаа бүсгүйчүүд өглөөний цайндаа юу идэж уувал зохих талаар зөвлөгөө хүргэж байна. Хэрвээ та өглөө цайгаа уугаагүй бол өдөр маш буруу хоол сонгоход хүрнэ. Иймээс жингээ хасч, турахыг хүсч байгаа бол заавал өглөөний цайгаа уугаарай гэж зөвлөе. Харин өглөөний цайндаа юу идэж, ууж болохыг таньд хүргэе.

    1. Үр тариа

    Үр тарианы төрлөөс өглөө бүр цайндаа идэх нь хамгийн зөв сонголт юм. Учир нь маш хурдан цаддаг бөгөөд түүнд агуулагдах илчлэгийн хэмжээ бага мөн эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Ялангуяа гурвалжин будааг сонгох нь хамгийн зөв сонголт. Та усанд дэвтээсэн гурвалжин будаан дээрээ тараг жаахан хатаасан жимс хийгээд идэхэд л хангалттай.  

    2. Өндөг

    Жингээ хасах хүсэлтэй 25-65 насныхан дээр хийсэн судалгааны дүнгээр өглөөний цайн дээрээ өндөг идэх ашигтай болох нь харагджээ. Тэдгээр хүмүүс өглөө бүр хоёр ширхэг чанасан өндөг иддэг байжээ. Өглөөний цайндаа өндөг сонгосон хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад 65 хувь нь амжилттай жингаа хасч чадсан байна. Иймээс та зарим өдөр өглөөний цайндаа өндөг идэж байгаарай. 

    3. Элсэн чихрээс татгалз

    Өглөө бүр цайндаа элсэн чихэр хийж уудаг хүмүүс маш хурдан таргалдаг аж. Тиймээс өглөөнийхөө цайндаа элсэн чихэр хэрэглэхээс татгалзаарай. Элсэн чихрэнд хүний биед хэрэгцээтэй амин дэм үгүй. Хэрвээ чихэрлэг зүйл идмээр байвал хатаасан жимс, үзэм гэх зэргээс жаахан идэж хорхойгоо дарж болно шүү дээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй