Киви хамтлагийн ахлагч Ука амаржиж Англи улсад хэсэг зуур амьдарсан. Энэ зуур “Киви” хамтлаг нам гүмхэн байсан ч ахлагчийгаа ирмэгц шинэ уран бүтээлдээ оржээ. Ука ч Англид хэсэг амьдрахдаа Монголдоо ганзага хоосон ирсэнгүй. Тэрээр Английн урлагийн чиглэлийн сургуулиудын сургалт, арга барил, хөтөлбөр зэргийг судлаад үүнийгээ Монголд нутагшуулахаар зориг шулуудан хувийн хөгжмийн сургууль нээх гэж буй гэнэ.
Укагийн сургууль хөгжмийн боловсрол олгохоос гадна харилцаа, биеэ авч явах соёл гээд хувь хүний хүмүүжилд ихээхэн анхаарч ажиллах ажээ. Энэ талын хичээлийг Киви хамтлагийн ахлагч, дуучин бүсгүй маань өөрөө заах юм байна. Монголынхоо хүүхэд, залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийж буй Укад амжилт ерөөе.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт