ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Инчён-2014” паралимпид оролцох тамирчид маргааш мордоно

    “Инчён-2014” паралимпийн Азийн зуны спортын II наадам энэ сарын 18-24-нд болно. Тус наадамд Монгол Улсаас спортын есөн төрлөөр 61 тамирчин, 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан дөрөв, хоёр эмч, хэвлэлийн мэдээллийн дөрвөн ажилтан болон ширээний теннисний олон улсын хоёр шүүгч гээд нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм. Жүдо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, суугаа волейбол, пауерлимфтинг болон хонхот бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрлөөр оролцох Монголын баг тамирчид мягмар гаригт эх орноосоо мордоно.

    Наадамд 42 орны 4500 тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдөж,  “Рио-2016” паралимпийн наадмын эрх авах юм. Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ-аас Азийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдад зардал дэмжлэг үзүүлэн 140,0 сая төгрөг шийдвэрлэн өгчээ. Засгийн газрын хүндэт зочноор Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, багийн ахлагчаар МПХ-ны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Монгол Улсын багийн тугчаар хөнгөн атлетикийн тамирчин, ЭМШУИС-ийн оюутан Ц.Баттулга сонгогдсон байна.

                                                                                                                               Г.Золзаяа

                             

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй