ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголчууд аа, энэ бяцхан хүүд амьдрал хайрлаарай

    Энэ бяцхан хүүгийн эмчилгээний зардал хүрэлцэхгүй байна. Сайхан сэтгэлт ард түмэн минь яаралтай тусалж, олны хүчээр нэг ч гэсэн Монгол хүүгээ эмчлүүлж аварцгаая! Та бүхэн хайрын гараа сунгаарай!

    Ачит үйлстэн ээжүүд's photo.

    2014 оны 3 дугаар сарын 31-нд эрүүл саруул инээж хөөрөөд гүйж явсан 2 настай Г.Энх-Эрдэнэ хүү 4 сарын 1-ний өглөө сэрэхдээ гэнэт хүзүүнээс доош бүрэн мэдээгүй болж Улаанбаатар хотын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Сэхээн амьдруулах тасаг болон мэдрэлийн тасгаар вирусын гаралтай нугасны үрэвсэл-мейлит гэсэн оноштойгоор тасралтгүй эмчлүүлж байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар өдийг хүрлээ.

    Улсынхаа мэдрэлийн чиглэлийн бүх зөвлөх эмч нарт үзүүлж сайн гэсэн оношилгооны эмнэлгүүдээр явсан ч Монголд эмчлэгдэх боломжгүй болсон юм.
    Солонгос, Тайван, Хятад, Тайланд зэрэг олон улсад эмчлэгдэх боломжийг хайсан ч алинаас нь ч нааштай хариу ирсэнгүй.

    Эцэст нь Энэтхэгийн Continental hospital өмнө нь хандаж байсан эмчилгээнүүдээс эрс өөр шинээр нэвтрүүлсэн MESENCHYMAL STEM CELL THERAPY буюу нугасны эсийг эмчлэх арга ба хэрэгцээтэй эсийг нугасны эрүүл эс болгож ургуулдаг эмчилгээгээр хүүг ойролцоогоор нэг сар эмчилж эдгээнэ гэсэн хариуг өгөөд байна.
    Хүүгийн ээж хүүхдээ асран эмчлүүлэхийн тулд ажлаа хийж чадахгүй бүтэн жилийн чөлөө авсан.

    Хүүг сэхээн амьдруулах тасагт үхэл амьдралын заагт тэмцэж байх хойгуур Завхан аймгийн Улиастай хотод үлдсэн аав нь хүнд өвчний улмаас таалал төгсөж нөхөж баршгүй гарз учирсан. Аавынхаа бурхан болсныг мэдэхгүй "Эдгэчихээд 2-лаа аав руу очихиймуу" гэх хүүгээ аргадан суух ээжийн чин хүсэл нь хүүгээ л эдгээгээд гараасаа хөтөлж явах байна.

    Байгаа бүх боломж бололцоогоо оношилгоо, эмчилгээ, асаргаандаа барсан учир санхүүгийн хувьд маш их хүндрэл үүсээд байна.
    Бяцхан үрээ хөл дээр нь босгож, эрүүл саруул болгохын тулд Баталгааг өгч байгаа Энэтхэг улс руу явж эмчлүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байна. Ингэхийн тулд эмчилгээний зардал болох /18000 доллар, энэ дүнд замын болон бусад зардал ороогүй болно/ хэрэгтэй болоод байгаа.
    Сайхан сэтгэлт түмэн минь хүүг эрүүл саруул болоод эх орондоо буцан ирэхийг нь харцгаая.

    Хүүгийн эмчилгээний төлбөрийн нэхэмжлэх нь “Ачит Үйлстэн Ээжүүд” ТББ-ын нэр дээр хаяглагдах тул та хандивийн аянд нэгдэх хүсэлтэй байвал дараахь данснуудад мөнгийг шилжүүлэх боломжтой. Үүнд:

    ХААН БАНК, 5013 1566 62 /төгрөгийн данс/,
    ХААН БАНК, 5013 1566 84 /долларын данс/.
    Хүлээн авагч: АЧИТ ҮЙЛСТЭН ЭЭЖҮҮД НҮТББ

    Хандив цуглуулах үүрэн холбооны тусгай дугааруудыг ХХЗГ-аас хязгаарласан тул мессеж хандив авах боломжгүй болсныг сануулья.
    Хүүгийн ээжтэй нь холбогдох утас: 99126224

    Хандив цугларалтын талаарх мэдээлэлийг https://www.facebook.com/ACHITUISLTEN хаягаар ПЭЙЖ хуудсандаа туст нь ээжийнх нь постны доор коммент хэлбэрээр оруулах тул хандив өгсөн бүх хүн шалгаж, нягталж байхыг хүсье.

    Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг билээ. Тал шигээ уужим сэтгэлтэй, тэнгэр шигээ саруул ухаантай МОНГОЛ хүн бүрийг Г.ЭНХ-ЭРДЭНЭ хүүд туслахыг уриалж байна. Туслахыг хүссэн хүн бүхэн “Ачит Үйлстэн Ээжүүд” ТББ  болон хүүгийн ээжтэй холбогдоорой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй