Иргэн та цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, мэдээллээ цахим хэлбэрээр хянах боломжтой боллоо.
Улаанбаатар хотын цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод, шуурхай хүргэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах, шалгах боломжийг бий болгох зорилгоор цахим өргөдөл, гомдлын нэгдсэн программыг 2015-06-р сарын 15-ны өдрөөс эхлэн нэвтрүүлээд байна.
Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн дуудлага, мэдээллээр очсон цагдаагийн алба хаагч иргэнд өөрийн албан тушаал, цол, овог нэр, гарын үсэг, буртгэлийн дугаар бүхий хяналтын хуудсыг хүлээлгэн өгнө.
Мөн дуудлага өгсөн иргэний гар утсанд бүртгэлийн дугаар, хүлээн авсан хэлтэс, холбогдох дугаарыг мессежээр илгээнэ.
Иргэн та гаргасан гомдол, мэдээллээ аль байгууллагын ямар албан тушаалтан хүлээн авсан, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цахим хуудас www.service.police.gov.mn мэдэх боломжтой болж байгаа юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт