Хан-Уул дүүрэг, II хороо, 19 дүгээр хорооллын Нэхмэлийн шарын автобусын буудлын баруун хэсгээр, Чингисийн өргөн чөлөөний төв зам дээгүүр барих явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг “Ди Вай Кей Би” ХХК гүйцэтгэж байгаа юм. Уг гүүрэн гарцын дам нурууг байрлуулах ажилтай холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 6 цагаас 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн хооронд зам хаах болсныг Авто замын газраас мэдэгджээ. Зам хаах хугацаанд тээврийн хэрэгслүүд зурагт заасан замаар хөдөлгөөнд оролцоно.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт