
II Абумби, Камеруны Бафутын 11 дэх фон буюу хаан бараг 100 шахам эхнэртэй /хатан/. Сонин ингээд дуусахгүй. Хэрэв тэр нас барвал уламжлалын дагуу өв залгамлагч нь бүх хатдыг нь мөн өвлөж авч хатнаа болгоно. Хатдын үүрэг роль хааны эрх мэдэлд ихээхэн нөлөөлдөг. Хаан нэртэй л болохоос хатад нь л хааныг удирдаж явдаг. "Амжилттай бүх эрийн ард маш амжилттай үнэнч эмэгтэй байдаг. Шинэ хаантай болвол настай хатад нь залуу хатдад хааны уламжлалын талаар зааж, сургаж өгдөг" гэж түүний гурав дахь хатан ярьжээ.
Түүний олон эхнэрүүдийг Камерун улс хуулиар зөвшөөрдөг. Иймэрхүү олон эхнэртэй гэр бүл Африкт маш цөөхөн бий. Тэд барууны Христийн замналаар амьдрахыг эсэргүүцэж, уламжлалт ёсоо хадгалахыг хичээж байна.
"Колончлолын үед өөр соёлууд орж ирж, уламжлалт соёлтой байнга зөрчилдөж ирсэн. Миний үүрэг бол тэднийг нэгтгэж цааш зөрчилдөөнгүйгээр урагшилж, соёлоо устгалгүйгээр тааваараа жимсээ түүн хөгжиж амьдрах" гэж хаан II Абумби ярьжээ.
Хааны залуу хатад нь уламжлалын дагуу хүчээр хатан болсон. Франц хэлтэй энэ нутагт Англиар чөлөөтэй ярьдаг нь маркетингийн давуу талтай байдаг гэнэ.

Ханхүү III Зофоа 72 хатан, тэдний 500 хүүхдийг "өвлөж" авах ёстой. Гэхдээ тэрээр заавал тэгэх албагүй. Орчин үеийн хаан байх болно гэж боддог. "Бүх зүйл маш хурдан болж өнгөрч байгаа өнөө үед хаант улсыг авч явна гэдэг нь маш сайн боловсорсон байх ёстой. Боловсрол бол харанхуйг гэрэлтүүлэх гэрэл юм" гэж тэрээр ярьжээ.
Бафутын хаан болон түүний эхнэрүүдийн тухай бичлэг:
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт