
Эдгээр жимсэнд Е витамин болон антиоксидант буюу исэлдүүлэлтийн эсрэг бодисууд ихээр агуулагдсан байдаг. Байга хэрэглэснээр арьсандаа хэрэгтэй шим тэжээл аваад зогсохгүй хөгшрөлт удаан явагдана гэсэн үг. Витамин Е бүх төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнд агуулагдаж байдаг ч оливын тосыг огт гүйцдэггүй.

Навчит ургамал идэж хэвшвэл С витаминаар баялаг тул таны арьс чангарах болно. Тэр дундаа бууцай, юүцай маш өндөр үр дүнтэй байдаг.

Исгэлэн хүнсэнд ислэг ихээр агуулагддаг учраас хүний биед маш сайн нөлөө үзүүлж байдаг. Исгэлэн тараг ч мөн адил. Манай нөхцөлд тараг, аарц, ааруул сайн идэж хэвшвэл таны хумс бэхжиж ургахаас гадна ясны сийрэгжилтэд орохгүй юм.

Самар бол хамгийн илчлэг өндөртэй, шим тэжээлтэй хүнс. Омега 3, олон төрлийн витамин болон эрдсүүдээр баялаг байдаг учраас үс хуйханд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн хагтсан үедээ Бразил самар хэрэглэвэл хагнаас нүд ирмэхийн зуур ангижирч болно гэнэ шүү.

Өндөгний шаранд маш сайн төрлийн В7 витамин агуулагдаж байдаг бөгөөд хумс хугаралт болон үс уналтын эсрэг онцгой сайн нөлөө үзүүлдэг.
Эцэст нь сайхан арьстай, өнгөлөг эрүүл үс хумстай байх хамгийн гол мөрдлөг эрүүл амьдралын хэвшил болон сайн унтаж амрах, нойр сайн авах гэдгийг битгий мартаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт