Охид, бүсгүйчүүдэд маань өдөр тутмын амьдралдаа нүүрээ будаж, гоёж гангарах дуртай. Хэдийгээр энэ нь нүүр будалт гэж нэрлэгдэх ч нөгөө талаасаа арьсаа нар салхи, хөгшрөлтөөс хамгаалж байгаа хэрэг юм. Тэгвэл нүүр будалтын хамгийн чухал гайхамшиг бол гэрэл, сүүдрийг зөв тохируулан тавих билээ. Хаана гэрэл, сүүдрийг тавьж өгөхөөс шалтгаалан таны хамар өндөр харагдах, жижиг шанаатай харагдах гээд бүх зүйл тодорхойлогддог. Тэгвэл бид энэ удаа гэрэл, сүүдрээ хэрхэн тааруулж, зөв тавих талаар зөвлөгөө хүргэж байна.
1. Гэрэл тавих
Эхлээд нүүрэндээ суурь тосоо түрхэж бэлэн болсны дараа үндсэн сүүдрээ тавина. Энэ бол таны нүүрний хэсгийг илүү товойлгож харагдуулах хэсэг юм. Цагаан өнгийн суурь кремийг нүдний ухархайгаас хойш тултал нь зурна. Ингэхдээ хамрын угалз хүртэл зурах бөгөөд хойшоо нарийссан байх хэрэгтэй. Яг доорх зурагтай адил.
Ийнхүү нэг нүдэндээ тавьсан бол нөгөө нүдэндээ яг адил хэмжээтэй тавьж өгөх хэрэгтэй. Үүний дараа хамар мөн духан дээрээ тавьна. Хэрвээ та жижиг духтай бол нилээд өргөн дээш татаж тавихыг зөвлөж байна. Мөн эрүү болоод шанаа руугаа гэрлээ тавихдаа өргөн шанаатай бол аль болох жижиг харагдуулахаар, жижиг шанаатай бол бага зэрэг өргөн харагдуулахаар тохируулах хэрэгтэй.
2.Сүүдэр тавих
Дараагийн алхам бол сүүдэр тавих. Сүүдрийг тавихдаа жижиг харагдуулахыг хүсч байгаа нүүрний хэсэг дээрээ тавина. Ингэхдээ үндсэн тавьсан байгаа гэрлийн гадуур тавих хэрэгтэй.
Энэ бүхний дараа үндсэн суурь болох гэрлээ сүүдэр хүрэх хэсэг хүртэл жигд тараана. Ингэхдээ нүднээс бусад хэсэгт гэдгийг санаарай.
Дараа нь сүүдрээ гэрэл рүүгээ уусган, бага зэрэг нүүрний гадан тал руу чиглүүлэн тараана.
Ингээд бүгдийг нь тарааж дуусаад үндсэн гэрэл сүүдэр гарч ирэх болно. Энэ үед өндөр харагдуулах хэсгээ бага зэрэг цайруулж жижиг харагдуулах хэсгээ бага зэрэг борлуулах хэрэгтэй. Ийнхүү зөв гэрэл сүүдэр тавьсны дараа хамар, шанаа хэрхэн өөрчлөгдөж болохыг доорх зурагнаас харьцуулан хараарай.
Ингээд бүсгүйчдүүд та бүхэндээ зориулаад видео дүрсийг нь орууллаа. Дагаад будаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт