Орой бүр унтаж амрах үед таны нөхөр эсвэл эхнэр тань үргэлж хурхирдаг бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Хэрвээ ямар ч шатлгаангүйгээр таны толгой өвдөж бас ядарч байгаа бол цусны даралт өндөр байгаагийн нэг шинж юм. Харин энэ нь хурхирах шалтгаан болдог гэж howlifeworks.com сайтад бичжээ. Унтаж байхдаа хурхирдаг хүмүүс эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалтай гэсэн үг аж.
Одоогийн байдлаар нийт Америкчуудын 18 сая гаруй нь унтахдаа хурхирдаг бөгөөд энэ нь нойрон дунд амьсгал тасалдах эмгэгтэй гэсэн судлагаа гарчээ. Хурхирах үед хүний амьсгаа зогсдог болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Угтаа бол унтаж байх үед хэл, эрүүний булчин, хоолой амрах ёстой атал хурхирах нь агаар орох замыг хааж амьсгал боогдуулдаг юм. Иймээс минут дутамд заримдаа түүнээс дээш хугацаагаар хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаа бөгөөд энэ үйл явц шөнө бүр хэдэн зуун удаа тохиолдож болно. Энэ бол нойрон дунд амьсгал тасалдах эмгэг бөгөөд энэ нь маш аюултай шинж тэмдэг юм.
Нойрон дунд амьсгал тасалдах эмгэг дараах өвчнүүдтэй холбоотой:
Тайвшруулах амьсгалын дасгал
3 секундын турш аажим амьсгал авах
3 секундын турш аажим амьсгал гаргах
Дахин амьсгал авахын өмнө 3 секундын турш амьсгал түгжих
Орой эсвэл өглөө бүр 10 минутын турш амьсгалын дасгал хийх / огт хийхгүй байснаас 5 минутын турш хийх нь илүү үр дүнтэй/
Хаана хандаж болох вэ?
Та нойрны хямралыг хэрхэн эмчлэх болон зөвөлгөө авахыг хүсвэл өөрийн оршин суугаа хорооны өрхийн эмнэлэг, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт