ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эверест газар хөдлөлтөөс болж 3 см нүүжээ

    4-р сарын 25-нд Балбад 8,700 хүний амийг авч одсон 7,9 баллын хүчтэй газар хөдлөлт Жомолунгма  уул буюу бидний сайн мэдэх Эверест оргилыг баруун өмнө зүг рүү 3 см зайтай нүүлгэсэн тухай Хятадын Үндэсний Гео Мэдээлэл Газрын Зураг Судлалын Хүрээлэнгээс мэдээллээ. Өнгөрөгч 10 жилийн хугацаанд Жомолунгма уул зүүн хойд зүгт жилийн 4 см хурдтайгаар 40 см нүүгээд байсан юм. Харин 5-р сарын 12-нд болсон 7,5 баллын хүчтэй хоёр дахь газар хөдлөлтөд уул хэвтээ болон босоо тэнхлэгийн хувьд хөдлөөгүй байна. "Өнгөрөгч жилүүдэд уул зүүн хойд зүг тогтмол хурдтай хөдөлж байсан. Харин Балбын газар хөдлөлтөөс болж эсрэг зүг рүү жаахан нүүлээ. Энэ хөдөлгөөн нь эргэн тойрны байгаль, цаг уур, амьтдад нөлөөлөхгүй" гэж  Хятадын Геологийн Институдын захирал Xu Xiwei мэдээлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй