Өчигдрийн байдлаар Ойрхи-Дорнодын Коронавируст халдвараар БНСУ-д нийт 150 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 16 хүн нас бараад байна. Нас баралтын түвшин 10.6 хувь байна.
Тус улсад өвчний халдвар авсан 4,856 ойрын хавьтлаас 4,491 нь гэрийн хяналтад, 365 нь эмнэлэгт хянагдаж, 607 хүнийг эмнэлгийн хяналтаас гаргажээ. Солонгос улсад “Самсунг медикал” эмнэлгийн үйл ажиллагааг хаасан байна.
Ойрхи-Дорнодын Коронавируст халдвараар дэлхий дахинд 1,304 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 461 хүн нас баржээ.
6 дугаар сарын 15-нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр Монгол Улсад 485 зорчигч ирж, эрүүл мэндийн асуумж судалгаанд хамрагджээ. Халуурсан болон ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэгтэй зорчигч байхгүй байлаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт