ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Гранд мед” эмнэлгээр 100.000 хүн үйлчлүүлжээ

    Герман, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас “Гранд Мед” эмнэлгийг зорин ирж үйлчлүүлэх  гадаад дотоодын иргэд цөөнгүй. Тэдний нэг бол Казакстан улсын иргэн Аманжол юм. Аманжол өнгөрсөн жилийн 12 сард үйлдвэрийн ослоос болж нуруугаа гэмтээсэн байна. Нуруугаа гэмтээснээсээ хойш 4 сарын хугацаанд өөрийн эх орондоо эмчилгээ хийлгэсэн ч ямар нэгэн  үр дүнд хүрэлгүй өвдөлт нь нэмэгдсээр байжээ. Ингээд Монголд байдаг ураг төрлийн хүмүүсээрээ дамжуулан “Гранд Мед” эмнэлгийн талаар мэдээлэл авч 5 дугаар сарын 17-нд Монголд иржээ. Түүнд “Гранд Мед” эмнэлгийнхэн эмчилгээний хэд хэдэн аргыг санал болгосноор тэрээр бичил мэс заслын аргыг сонгон хагалгаанд орсон байна. Хагалгааны дараа өвдөлт нь үгүй болж эмчилгээндээ сэтгэл хангалуун байгаагаа тэрээр ийнхүү ярьж байна.

    Өвчтөн Аманжол: Солонгос киноноос үзснээ биеэрээ мэдэрлээ. Баярлалаа  

    -“Гранд Мед” эмнэлгийн үйлчилгээ хурдан шуурхай. Эмчилгээ нь их үр дүнтэй. Эмнэлгийн эмч, сувилагч нар нь их соёлтой. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг хаалгаар орж ирэхээс л эхлээд халуун дулаан уур амьсгал мэдрэгдэж байсан. Сэтгэл ханамж үнэхээр дүүрэн байна. Орчин үеийн технологид хүрсэн бүх арга барилыг хэрэгжүүлж чадсан эмнэлэг гэж үзэж байна. Урьд нь ийм сайхан эмнэлгийг солонгос кинонд л үздэг байсан бол одоо биеэрээ мэдэрч чадлаа.

    Хагалгааны дараа зохих ёсны гам бариснаар хурдан хугацаанд бүрэн эдгэрнэ гэж хагалгаа хийсэн эмч ярьж байна.

    Нуруу нугасны мэс заслын их эмч М.Тэмүүжин: Мэдрэлийн ёзоорын дарагдал гэсэн оноштой байсан

    Шаардлагатай оношилгоо, шинжилгээг хийснээр бүсэлхий нурууны дискний эвэрхий түүнээс улбаалсан мэдрэлийн ёзоорын дарагдал гэсэн оноштой байсан. Тухайн үйлчлүүлэгчийн хэлж байгаагаар Казакстан улсдаа мөн эмчилгээ хийгдсэн боловч төдийлөн үр дүнд хүрээгүй хэмээн ярьж байсан.  Тиймээс бид дээрх оношдоо тулгуурлан хагаалгааг амжилттай хийсэн. Хагалгааны дараа гам барин эргэн хэвийн амьдралдаа хурдан орсон.

    Нуруу нугасны бичил 400 орчим хагалгаа хийжээ

    Аманжолд тохиолдсон шиг энэ төрлийн өвчин сүүлийн жилүүдэд Монголчуудад их тохиолдож байна.  “Гранд Мед” эмнэлгийг энэхүү бичил мэс заслыг хийж эхэлснээс хойш энэ төрлийн 400 орчим хагалгаа хийгджээ. 2014 онд гэхэд л тус эмнэлгээр 100.000 орчим хүн үйлчлүүлсний 13.000 нь нуруу нугасны тасгаар үйлчлүүлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй