ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төрийн тусгай албан хаагчид тангараг өргөлөө

    Төрийн тусгай албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа боллоо

    Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 29 дүгээр зүйлийн  29.3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 50 дугаар зарлигаар баталсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын  төрийн тусгай албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх удаа томилогдсон албан хаагчдаар төрийн тусгай албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр болсон юм.

    Төрийн тусгай албан хаагчийн тангараг өргүүлэх ажиллагаанд нийт 79 албан хаагч оролцов.

    Албан хаагчид “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая” хэмээн тангараглалаа.

    Мөн энэ үеэр 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан  15 албан хаагчийн гэгээн дурсгалыг хүндэтгэн гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөлөө.

    Цэцэг өргөх ёслолд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн нийт бие бүрэлдэхүүн, талийгаачдын ар гэр, төрөл төрөгсөд оролцон хүндэтгэл үзүүллээ.

    9X1A3676 9X1A3678 11427228_1579358995662230_7752918643985082169_n 11012892_1579359388995524_7235703138107049715_n 10446668_1579359418995521_6275904436816348862_n

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй