Бээжингээс Куала Лумпур чиглэлд нисч байсан 370 дугаартай Малайзын онгоц ор сураггүй алга болсоноос хойш 15 сар өнгөрч байна. Онгоцонд байсан 249 хүн ул мөргүй алга болсон. Одоог хүртэл уг онгоц яагаад сүйрсэн талаарх албан ёсны мэдээ гараагүй байгаа билээ.
Техасын A&M их сургуулийн математикч тооцоо гаргаж маш сонин дүгнэлтэд хүрчээ. Алга болсон Бойнг 777 онгоц унахдаа ташуу биш эгц доошоо унасан гэж тэрээр үзэж байгаа юм. "Тийм учраас эвдрэлгүйгээр ус руу шууд толгойгоороо шумбан орсон байх. Харин ямар шалтгааны улмаас ус руу эгц орсоныг олсоных нь дараа мэдэх боломжтой" гэж судалгааны багийн гишүүн Goong Chen ярьжээ.
эх сурвалж: ibtimes.co.uk
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт