Монгол орноо мориор тойрон аялж буй залуус 10.000 км замынхаа 8000-ыг туулжээ. Монгол адууны хүч чадлыг сорих, хилийн дагуу аяллын шинэ маршрут гаргах, угсаатан зүйн судалгаа хийх зорилгоор аяллынхаа гараагаа эхэлсэн тэд одоо Дорнод аймгийн Халх гол суманд үдлээд байна.
Залуус очсон газар бүрийнхээ онцлог, байгалийн тогтолцоо, газарзүйн байрлал, эртний түүх дурсгал гээд ховор нандин зүйлийг сонирхон судалж, дуран авайд буулган баталгаажуулж яваа. Тэд өдрийн болоод аян замын тэмдэглэл хөтөлж байгаа нь танин мэдэхүйн мэдлэг, судалгааных нь ажилд сайнаар нөлөөлж байгаа гэнэ.
Ирэх арванхоёрдугаар сард Өмнөговь аймагт очиж аяллаа өндөрлүүлэх тэд Дорнод аймгаар аяллаа үргэлжлүүлж Монгол Улсын зүүн хязгаарт хүрэх бодол бий. Энэ нутагт тэдний сонирхлыг татах олон зүйл бий. Монголд төдийгүй дэлхийд ховордсон нэн ховор амьтад өргөн уудам нутгийн дунд орших Мэнэнгийн талд тархсан байдаг.
Цаашлаад Чингис хааны ахуй амьдрал, монголын эзэнт гүрний түүхтэй олон сэжмээр холбогдох Чингисийн хэрмэн зам хэмээх эртний туурь нь Дорнод монголын бахархлын нэг хэсэг. Тиймээс эртний нүүдэлчдийн түүх соёл, хөшөө дурсгал, оюун сэтгэлгээний томоохон бүтээлүүдийг залуус аялах зуураа сонирхож үзэх хүсэлтэй байгаа аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт