Өнөөдрийн байдлаар АНУ-д 400,000 хүүхэд асрамжийн газар амьдарч байна. Тэд насанд хүрэх хүртлээ асрамжийн газар амьдардаг ч, 24 нас хүрээд асрамжийн газрыг орхиж бие даан амьдрах болдог. Америкийн үндэсний статистикийн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 40% нь асрамжийн газраас гарсаныхаа дараа орон гэргүй болдог гэсэн судалгаа гарчээ. Тэд гарсаныхаа дараа гэмт хэрэгт холбогдон ял эдлэх, хулгай болон хүний наймаа гэх зэрэг гэмт хэрэгд өртөх нь элбэг байдаг байна. Тиймээс АНУ-д амьдралд хөлөө олох гэж байгаа асрамжийн төвөөс гарсан залуучуудад туслах зорилгоор “Call”,"Тэгээс эхэлье" гэсэн төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Мэдээ орсон цагаасаа эхлэн асрамжийн газар амьдарч байгаа Shannon Boney “Би найман нас хүртэлээ асрамжийн газар амьдарсан. Миний ээж намайг хаяж явсан. Асрамжийн газар байх хугацаанд намайг үрчлүүлэх гэсэн боловч би зөвшөөрөөгүй. Учир нь ээж маань над дээр буцаад ирнэ гэж итгэж найддаг байсан. Тэр тэгэхдээ ирээгүй" гэж ярьжээ.
Shannon Boney шиг амьдралтай олон хүүхдүүд бий. Харин тус төсөл хүүхдүүдэд анхаарал хамламж тавьж эхэлэн энэ жил гэхэд энэ хөтөлбөрөөр дамжуулан тэндэнд туслах гэсэн хүмүүсийн хандив 230,000 гаруй доллар болоод байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт