Энэ жилийн хамгийн их ашиг орлоготой 100 тамирчдыг "Форбес" сэтгүүл зарлажээ. Тэдний нийт орлого 3,2 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрөгч оныхоос 17 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрөгч сард түүхэн дэх хамгийн үнэтэй тулаан хийсэн Floyd Mayweather, Manny Pacquiao нар гэхэд л 460 сая ам.долларын ашиг олжээ. Шагналын мөнгө, зар сурталчилгаа нийлээд тэдний орлого 836 сая ам.доллар болж байгаа юм.
2014 оны 6-р сарын 1-нээс 2015 оны 6-р сарын 1 хүртэлх ашиг орлогыг тооцож хамгийн ашиг орлогтой тамирчдын жагсаалтыг гаргасан. Үндсэн цалин ба, шагналын мөнгийг тооцсон.
Ашиг орлоготой 100 тамирчид 10 өөр төрлийн спортын тамирчид юм. Тэдний 27 нь бэйсбол, сагсан бөмбөг 18, америк хөлбөмбөг 16, хөлбөмбөг 15, гольф 6, уралдаан 6, бокс 3, газрын теннис болон бусад спортын төрлөөр 7 тамирчин оржээ. Дэлхийн хамгийн хурдан хүн Usain Bolt 73 дугаар байрт жагссан байна.
24 өөр орны тамирчид 100-д багтаж байгаа юм. Америк тамирчид үнэмлэхүй тэргүүлж уг жагсаалтад 62 хүн багтжээ. Эхний 25 дотор Америкаас өөр орны 14 тамирчин жагссан байна. Англи улсаас 6 тамирчин орсоос бүгд "Формула 1"-ийн нисгэгчид.
Нийт 33 тамирчин шинээр орж иржээ. Тэдний гурав нь 2014 оноос өмнө уг жагсаалтад багтаж байсан тамирчид юм.
Nike түүний харьяа Jordan брэндтэй нийлээд жагсаалтад багтсан 100 тамирчны 47-г нь ивээн тэтгэгчээр ажилладаг байна. Тэд Kevin Durant, LeBron James, Tiger Woods тамирчидтай 10-20 сая ам.долларын гэрээ хийдэг. Adidas түүний охин компани Reebok-ийн хамтаар 14 тамирчин ивээн тэтгэжээ.
Гольфчин Phil Mickelson хамгийн өндөр настай нь. Тэрээр одоо 45 настай. Хамгийн залуу гурван тамирчид гурвуулаа хөлбөмбөгчид. Бразилийн хөлбөмбөгчин Neymar 23 настай 23-рт жагссан. James Rodriguez (23 нас), Eden Hazard (24 нас) нар уг жагсаалтын хамгийн залуу тамирчид болоод байна.
Жагсаалтын 79,6 ам.долларын орлогоор 3-т жагссан хөлбөмбөгчин Cristiano Ronaldo нийгмийн сүлжээнд хамгийн их фэнтэй тамирчин юм. Түүний Facebook хуудас нь 103 сая, Instagram 36 сая, бусад 19 сая дагагч нийлээд нийт 158 сая фэнтэй. Түүний араас хоёр, гуравдугаар байранд Neymar, Lionel Messi нар нийлээд 93 сая дагагчтайгаар удаалж байгаа юм..
Бусад тамирчдыг энд дарж хараарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт