ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жингээ хасч байхдаа ч амттан идэж болно

    Таргалалтын гол үндэс суурь бол хэт их илчлэгтэй хоол хүнс хэрэглэх явдал юм. Өдөрт авах хэмжээнээсээ илүү их илчлэгтэй хүнс хэрэглэж байгаа бол та таргалах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл өдөрт хэдий хэмжээний ккал хэрэглэж байна вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Ингэхийн тулд ямар хүнс хэдэн ккал байна вэ? гэдгийг зайлшгүй судлах хэрэгтэй гэсэн үг. Худалдаж авсан амттан, печень, самар гээд бүх бүтээгдэхүүний ар талын шошго дээр калл-ын хэмжээ бичээстэй байгаа. Тэндээс илчлэгийн  хэмжээгээ тоолж заншвал маш зөв зуршлыг та өөртөө суулгалаа гэсэн үг. Биед хуримтлагдсан 7000 ккал 1 кг өөхтэй тэнцүү байдаг аж. Харин насанд хүрсэн эмэгтэй хүн өдөрт 2000 ккал идэх хэрэгцээтэй байдаг. Гэтэл нэг уут чипс гэхэд л 500 гаран ккал агуулдаг. Ганцхан жишээ дурьдвал: Та өглөө, өдөр, оройныхоо хоолныхоо хажуугаар нэг уут чипс, нэг шил кола, попкорн идлээ гэхэд л 2000 ккал-аас илүү гарна гэсэн үг тиймээс ккал-ыг байнга хянаж байх нь их чухал. Гэхдээ ккал багатай хүнс хэрэглэж байна гээд юу ч идэхгүй байна гэсэн үг бас биш. Тиймээс 100 ккал-тай амттанг таньд танилцуулж байна. 

    Зайрмаг 

    Зайрмаг бол хамгийн бага ккал-тай амттан юм. 1/2 аяга зайрмаганд 100 ккал агуулагддаг. 

    Ханасан өөх: 2 г
    Натри: 45 мг
    Холестерин: 20 мг

    Самар 

    Самар хүний биед хамгийн их хэрэгтэй амин дэм эрдэс бодис агуулдаг хэдий ч маш хурдан таргалуулдаг хүнс юм. Гэхдээ самар огт идэхгүй байна гэдэг бас буруу ойлголт. Харин 14 ширхэг алмонд самранд 100 гр ккал агуулагддаг байна. 

    Ханасан өөх: 0.63 г
    Натри: 0 мг
    Холестерин: 0 мг

    Алим 

    Алим бол турахыг хүссэн хүмүүс идэх хамгийн зөв хүнс юм. 

    Ханасан өөх: 0 г
    Натри: 2 мг
    Холестерин: 0 мг

    Лууван 

    Лууван бол витамин А-гаар баялаг хүнсний ногоо. Нэг ширхэг чанасан лууванд 90 ккал агуулагддаг. 

    Ханасан өөх тос: 0.4 г
    Натри: 210 мг
    Холестерин: 0 мг

    Хөлдөөсөн банана

    Банана бол хамгийн өндөр ккал-тай жимсэнд тооцогддог жимс юм. Дунд зэргийн нэг ширхэг бананад 100 гаруй ккал агуулагддаг аж. Харин хөлдөөсөн бананад 79 ккал агуулагддаг юм. 

    Ханасан өөх тос: 0.35 г
    Натри: 3 мг
    Холестерин: 7 мг

    Бяслагтай жигнэмэг 

    Үр тариагаар хийсэн гурван ширхэг жигнэмэгийг бяслагтай хамт идэх нь 100 ккал агуулагддаг аж. 

    Ханасан өөх: 1.2 гр
    Натри: 397 мг
    Холестерин: 7 мг

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй