Өнөөдөр Япон улсын өмнөд тойргийн шүүх Окинава арлын иргэдийн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүхэд тус арлын оршин суугч 2.200 иргэн “Арал дээр нь байрлах АНУ-ын цэргийн баазын нисэх оноцнууд хэт их дуу чимээ гаргаж нойр хулжаадаг, стресст оруулсан, хэзээ дээрээс онгоц унаж ирэх бол гэсэн байнгын айдас түгшүүртэй явдаг” талаар гомдол гаргаж үүнээс үүдэн гарсан сэтгэл санааны хохирол гэж 1 тэрбум иен /8.1 сая ам.доллар/ нэхэмжилсэн юм. Шүүх тэдний нэхэмжлэлийг хэлэлцээд Окинава арал дээрх АНУ-ын цэргийн бааз сэтгэл санаагаар хохирсон тэдгээр иргэдэд 754 сая иен буюу 6.1 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ. АНУ-ын тус цэргийн бааз нь Гинован хотоос холгүй байрладаг юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт