Хөргөгч бол хүнс хадгалах хамгийн сайн эд. Гэхдээ зарим хүнсийг хөргөгчинд хадгалахгүй байсан нь дээр байдаг. Эдгээр хүнсийг хөргөгчинд хадлгалснаар амт нь муудах, чанараа алдах, амин дэмгүй болдог сөрөгт талтай. Дор дурдсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд хийхгүй байхыг зөвлөе.

- Улаан лоолийн амт, үнэр, бүтцэд нь өөрчлөлт ордог.
- Зөгийн бал талсжиж, амархан өтгөрдөг. Өрөөний температурт хадгалах хэрэгтэй.
- Сармис хөгцрөх нь түргэснэ.
- Хэрэв та кофегоо хөргөгчинд хийдэг бол одоохон гаргаарай. Үнэр, амт, чанараа алдана.
- Хөргөгчинд хийсэн талх амархан мууддаг. Хэрэв талхыг удаан хадгалах хэрэгтэй бол цаасанд боогоод гадуур нь даавуугаар боож хөргөгчинд хийгээрэй.
- Халуун соусыг өрөөний температурт гурван жил хадгалж болно.
- Сонгино нь сармистай адилхан хөгцрөх нь түргэсдэг.
- Лаврын навч бусад хүнсэнд үнэр оруулдаг.
- Хулуу антиоксидант чанар, амин дэмээ алддаг.
- Оливын тосыг сэрүүн, харанхуй газар хадгалах ёстой. Гэхдээ хөргөгчинд биш. Бараг л масло шиг өтгөрчихнө.