Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “ЦПЦ” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зуурмаг хэвлэгч, зуурагч тоног төхөөрөмжид хүн хавчуулагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Зуурагч төхөөрөмжинд хүн хавчуулагдсан талаарх дуудлагыг тухайн өдрийн 17:01 цагт Онцгой байдлын албанд өгсөн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар очиход иргэн О /40 настай эрэгтэй/ амиа алдсан байжээ. Түүний цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Дашрамд дурдахад албан хаагч, ажилчид үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй харьцахдаа болгоомжтой байж, аюулгүй ажиллагааны дүрмийг сахин ажиллахыг анхааруулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт