ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Онцгойгийнхон уурхайн нүхэнд дарагдсан 2 хүнийг аварчээ

    Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн нутаг “Хөлийн холбоо” гэдэг газар 6 дугаар сарын 9-ний өдрийн 18:00 цагийн орчим “Хангайн баялаг” нөхөрлөлийн жонш олборлох аманд нуралт үүсч дотор нь ажиллаж байсан хоёр хүн дарагджээ. Энэ тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын хэлтэс маргааш өдрийн өглөө 07:35 цагт хүлээн авч 8 албан хаагч, 1 автомашин, Уул уурхайн аврах ангийн 14 албан хаагч, 2 автомашинтай очсон байна. Ингээд орон нутгийн 52 иргэн, 7 автомашин, 6 мотоцикл, нийт 74 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажилласны үр дүнд иргэн С /35 настай, эрэгтэй/, Э /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гарган аварч тус сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй