Тус утасны үнийн баримжаа, хэрэглээ, нэмэлт үзүүлэлт зэрэг бүх зүйлс олны хүртээл болсон бол саяхнаас “Iphone 6” утасны хамгаалалтын гэрүүд худалдаанд гарсан байна. Мэдээжийн хэрэг “iPhone 6” нь өмнөх загвараа бодвол илүү нимгэн, өнгөний нягтаршил сайтай дэлгэцтэй байх ба гол онцлог нь тэгш биш хотгор дэлгэц байх юм. Түүнчлэн “iPhone 6” смартфон нь “4G” сүлжээнд ажиллах гэнэ.
Тус корпорациас энэ намартаа багтааж гаргахаар зэхэж байгаа бас нэгэн утас бол “Iphone air” утас юм байна. Одоогоор “Iphone air” худалдаанд гарах албан ёсны тов гараагүй байгаа ч энэхүү утас нь Iphone 6-г бодоход яльгүй том буюу 5,5 инчийн дэлгэцтэй, хүрээгээрээ дугуйрсан загвартай байх гэнэ.
2013 онд Apple-ийн хөгжүүлэлтийн хэлтсийнхэн хэрэглэгчид том дэлгэцтэй утас эрэлхийлэх болсон талаар мэдэгдэж байсанчлан ийнхүү том дэлгэц бүхий “Iphone”-ийг худалдаанд гаргахаар болсон бололтой. Хэрэглэгчдийнхээ хүсэл, сонирхлын дагуу энэхүү утсыг худалдаанд гаргаж байгаа учраас агаар буюу Air гэж нэрлэжээ.
Air-ийн хувьд нимгэн, том дэлгэцтэйгээс гадна өнгөний хувьд цайвар дэлгэц нь их тод дүрслэлтэй байхаар зохиогдожээ.
2014 оны ухаалаг цагнууд дотроос хамгийн шилдэгээр тодрох нь гарцаагүй болоод байгаа “Iwatch” мөн адил удахгүй зах зээлд гарахаар бэлтгэгдээд байгаа юм байна. Зах зээлдээ тэргүүлэгч биш хамгийн шилдгийг үйлдвэрлэхийг зорьдог тус корпорацийн хувьд энэ удаад ч мөн адил дахин давтагдашгүй чанарыг үйлчлүүлэгчиддээ амлаж байгаа юм.
“Iwatch” усны өндөр хамгаалалттайгаас гадна, өндөр даралт, хүчтэй цохилтод ч хагахгүй байх нягт шилтэйгээр бүтээгджээ. Түүнчлэн “Iphone”-ий бүх л функцуудыг агуулснаас гадна эрүүл мэндийн шилдэг аппликэйшнүүдийг суулгасан байна. Ингэснээр та өдөрт алхсан алхаа, идсэн хоолны калорийн хэмжээ зүрхний цохилт болон цусны даралтаа байнга хянах боломж бүрдэж байгаа юм.
Дэлгэцийн хэмжээ нь 1,1-1,5 инч байхаар бүтээгдэж байгаа бөгөөд эмэгтэй эрэгтэй гэж 2 янз байх төдийгүй өнгөний сонголттой байх юм байна. “Iwatch”-ийг зах зээл дээр 150 ам доллараар худалдаалахаар төлөвлөжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт