ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    102 настайдаа докторын зэрэг хамгаалжээ

    1938 онд Ingeborg Syllm-Rapoport гэдэг эмэгтэй еврей эрлийз гэсэн шалтгаанаас болж докторын зэргээ авч чадаагүй. Гэсэн хэдий ч бараг 80 жилийн дараа 102 настайдаа докторын зэрэг хамгаалж Германы хамгийн өндөр настайдаа доктор хамгаалсан хүн болжээ. "Бид нэгэнт болоод өнгөрснийг буцааж чадахгүй. Харин ирээдүй рүүгээ харж явах хэрэгтэй" гэж Ingeborg Syllm-Rapoport зэргээ хүлээж авахдаа ярьжээ.

    1933 онд нацистууд Германд хүчээ авснаас хойш еврейчүүдийг гадуурхан сургууль, их сургууль, ажлаас нь хөөж бүр хоморголон устгаж эхэлсэн. 1938 онд Syllm-Rapoport докторын диссертацаа докторын ажлын даамал Rudolf Degkwitz-д өгч байжээ. Rudolf Degkwitz "Би Syllm-Rapoport-ийн диссертацыг хүлээн зөвшөөрч байна. Гэвч нацистуудын хуулиар түүнд докторын зэрэг өгөх ямар ч боломжгүй байна" гэж тэмдэглэн үлдээжээ.

    1938 онд Syllm-Rapoport ямар ч "боловсролгүй" АНУ руу дүрвэн гарч тэндээ дахин сурч "боловсрол" эзэмшжээ. 1958 онд нөхөртэйгээ цуг социалист Герман руу буцан ирж амьдарсан байна. Дөрвөн хүүхдийн ээж болж, Германы неонтологийн эмнэлгийн анхны даргаар ажиллаж байжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй