ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    14 настай охиндоо эцэг нь донор болж бөөрөө өглөө

    Өнгөрөгч пүрэв гарагт Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, БНСУ-ын Rapheal International Clinik эмнэлгийн эмч нар хамтран ээлжит бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. 14 настай охиндоо аав нь донор болж бөөрөө өгсөн энэ удаагийн эрхтэн шилжүүлэх мэс ажилбар 12 цагийн турш үргэлжлэн ийнхүү амжилттай болсон байна. Үүний өмнө 18 настай хүүдээ эцэг нь мөн бөөрөө шилжүүлэн өгсөн мэс ажилбарыг манай эмч нар амжилттай хийсэн юм. Монголд нийт 104 хүнд бөөр, 19 хүнд элэг, хоёр хүнд чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийгээд байгаа юм.

    Дашрамд дурдахад Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь эмч нараа Хятад, Солонгос, Тайланд, Банконг, Англи, Финляндад сургаж туршлагажуулснаар ийм амжилтанд хүрэхэд ихээхэн нөлөөлсөн ажээ. Ялангуяа Англи улсын Профессор М.Слапакын хувь нэмэр асар их байдаг юм.

    Бөөр, элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах энэхүү өндөр технологийг төв Азийн улсуудад гурвууланг нь нутагшуулсан орон Монголоос өөр байдаггүй. Ийм л ур чадвартай, алтан гарт эмч нартаа олон хүнд амь, амьдрал бэлэглэж буйд нь талархал илэрхийлье.   

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй