Шүд бол хоол боловсруулах эрхтэнд хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Аливаа хоолыг буталж, жижиглэх гээд шүдэнд олон үүрэг бий. Харин бидний идэж, ууж хэрэглэж байгаа хоол хүнс шүдийг хэрхэн гэмтээж, сүйтгэдэг талаар тэр бүр анхаардаггүй. Энэ удаа таны шүдийг ямар хоол, хүнс гэмтээдэг болохыг хүргэж байна.
1. Элсэн чихэр
Аюул: Өглөө, өдөр бүр цай, ундаа уух нь маш чухал гэдгийг та мэднэ. Харин та өглөө, өдрийн цайндаа юу идэж уудгаа бодоод нэг үзээрэй. Мэдээж уух зүйлд тань гурван халбага элсэн чихэр багтсан нь гарцаагүй. Харин энэ нь таны шүдийг гэмтээхэд нөлөөлж байдаг нэг том хүчин зүйл юм.
Шийдэл: Өглөө бүр элсэн чихэр хэрэглэхийн оронд, шүдээ бат бэх, тогтвортой байлгах сүү, сүүн бүтээгдэхүүнийг өглөөний цайндаа хэрэглэж занш. Сүү бол кальцаар баялаг, шүдийг улам бэхжүүлж өгдөг нэг хүчин зүйл юм.
2. Халуун цай кофе
Аюул: Цай болон эспрессо их хэмжээгээр уух нь таны шүдний бат бөх чанарыг амархан алдуулж шүдэнд шар өнгөр, толбо тогтоодог.
Шийдэл: Хамгийн чухал зайлсхийх арга бол энэ бүх зүйлийг уусны дараа амаа усаар зайлах арга юм. Ер нь кофе уусны дараа заавал бага зэрэг цэвэр ус ууж байгаарай. Шүдийг хамгаалахаас гадна ходоодонд тустай.
3. Амттан
Аюул: Попкорн, чихэр, шоколад печень зэрэг амттан идэх нь таны шүдэнд дээд зэргийн аюул учруулж байгаа нэг хүчин зүйл юм. Попкорн гэхэд л амны хөндийд асар их хор уршигтай, шүдний пааланг гэмтээдэг хатуу хүчлийг бий болгодог. Мөн хатуу чихэр, шоколадыг зажлалгүй хүлхэж идэх хэрэгтэй.
Шийдэл: Ямар нэгэн амттан идсэний дараа заавал шүдээ угаах. Мөн лийр болон алим идэх. Учир нь эдгээр жимсэнд ус их хэмжээгээр агуулагддаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт