ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Налайхын иргэд 14-ний Ням гарагт хотын даргаа сонгоно

    Налайх хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил энэ оны 5 дугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшсэн Ш.Хаан, 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшсэн Б.Баяндэлгэр, 500 сонгогчийн дэмжлэг авч, бие даан нэр дэвшсэн Д.Батбаатар, Д.Цогоо, Н.Мандуул, Г.Болдбаатар, Б.Ганболд, Ц.Минжинхүү нарыг нийслэлийн дагуул-Налайх хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосон байна. Налайх дүүрэгт улсын бүртгэлд бүртгэлтэй 22.172 сонгогч байгаагаас 18 нас хүрсэн сонгуульд оролцох эрхзүйн чадамжтай 20.263 сонгогч байгаа юм.

    Сонгогч Та 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр буюу Ням гарагт 07:00-22:00 цагийн хооронд өөрийн харьяа хэсгийн хорооны санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж Налайх хотын Захирагчийн анхдугаар сонгуульд идэвхитэй оролцоно уу.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй