ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сүүлийн 20 жилд дэлхийн хүн амын өвчлөлт 10% нэмэгджээ

    2013 оны судалгаагаар дэлхийн хүн амын 4 хувь нь цоо эрүүл, харин гуравны нэг буюу 2,3 тэрбум хүн таваас дээш өвчин болон ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай байдаг гэж өчигдөр /6-р сарын 8/ The Lancet сэтгүүлд нийтэлжээ. 1990 онд нийт нас барагсдын 21 хувь өвчний улмаас нас бардаг байсан бол 2013 онд 30 хувь болж өссөн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам өвчин хууч нэмэгдэж байгаа талаар судалгаанд оролцсон эрдэмтэд анхааруулжээ.

    1990, 2013 оныг харьцуулсан уг судалгаанд 188 орны хүмүүс хамрагджээ. 1990 оны зонхилох өвчин нь - нурууны доод үений өвчин, депресс, төмөр дутагдлаас болсон цус багадалт, хүзүүний өвчин, сонсгол муудах зэрэг байгаа бол 2013 оны хувьд үе мөчний өвчин /нуруу, хүзүүний өвчин, хуян/, сэтгэцийн өвчин /депресс, сэтгэлээр унах, мансууруулах бодис, архи/ ихэссэн гэсэн судалгааны дүн гарчээ.

    2013 онд 10 хүн тутмын нэг нь дараах өвчний аль нэгээр өвдсөн болохыг тогтоожээ. Үүнд шүдний өвчин, толгой хүчтэй өвдөх, төмөр дутагдлын цус багадалт, сонсгол муудах, бэлгийн хомхой, гэдэсний цагирган хорхой болон глюкоз-6-фосфат устөрөгчийн дутагдал буюу генийн цусны эмгэг юм.

    Ямар нэг өвчний улмаас нас барах явдлыг бууруулж байгаа ч харамсалтай нь өвчлөлийн хувь улам өсч байгаа талаар судалгаанд тэмдэглэжээ. Жишээ нь өнгөрсөн 23 жилийн хугацаанд чихрийн шижин өвчний нас баралтыг 9 хувиар бууруулсан ч өвчлөл нь 43 хувиар ихэссэн байжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй