Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны А/56 тоот тушаалаар зуслангийн чиглэлд үүрэг гүйцэтгүүлэх бүрэлдэхүүнийг томиллоо.
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түр сэлгэн байршина.
Ингэснээр зуслангийн чиглэлд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гал түймэр, үер усны нөхцөл байдал үүсэхэд цаг алдалгүй шуурхай хүрч үйлчилж, бэлэн байдлыг хангаж ажиллах юм.
Үйлчлэх хүрээний хувьд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Өвөр гүнт, Майхан толгой, Ойн булаг, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо 100 мод, Гоодой, Шарга морьт, Хуурай мухар, Баян булаг, Хандгайтын богино, Хандгайт, Санзай, Цэргийн амралтын айл өрхүүд зэрэг болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт