Жил гаруйн өмнө Африк тивийн хэд хэдэн улсад дэгдсэн Эбола вирусийн халдвараар 2015 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар 27.246 хүн өвчилж үүнээс 11.211 (41.3%) нас барсан хэмээн бүртгэгдсэн байна. Энэ удаагийн Эбола вирусын идэвхтэй дэгдэлтийн анхны тохиолдол нь 2013 оны 12 дугаар сард Африкийн Гвиней улсад бүртгэгдэж улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад тархсан билээ.
Тэгвэл долоохон хоногийн өмнө Өмнөд Солонгост гарч 5 хүний амийг авч одоод буй “MERS” буюу Ойрхи-Дорнодын Коронавирусийн халдвараар дэлхий дахинд нийт 1.219 тохиолдол лабораториор батлагдаж 449 хүн (37%) нас бараад байгаа юм. Саудын Арабад 5 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас барсан хэмээн мэдээлжээ. Анхны өвчтөн Саудын Арабад 2012 онд бүртгэгдсэн юм.
БНСУ-д нийт 65 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барсан байна. 1 халдварын эх уурхай бүхий дэгдэлт үргэлжилж, 2 эмнэлгийн ажилтан нэмж өвчилжээ. Тус улсад 2,361 ойрын хавьтлыг илрүүлэн 2,142 гэрт, 219-ийг эмнэлэгт хяналтад авсан билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт