ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хорт хавдраас сэргийлэх 3 хоол амтлагч

    Сүүлийн жилүүдэд хортой, хоргүй хавдар газар авсаар байгаа энэ үед бид танд дараах зөвлөгөөг хүргэж байна. Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр цагаан гааны хатаасан нунтаг, оливын тос, хар перецийг тогтмол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй гэж heartofpamela.com сайтад мэдээлжээ. 

    Цагаан гааны хатаасан нунтаг

    Цагаан гааны хатаасан нунтагийг Энэтхэгчүүд хоолондоо тогтмол хэрэглэдэг. Тэгвэл цагаан гаа нь хүний эрүүл мэндэд маш олон талын сайн талтай бөгөөд нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээг үзүүлдэг. Жишээлбэл цагаан гаа нь стафилококк, стрептококк, салмонеллёз мэтийн нянгуудын үржлийг сулруулдаг бөгөөд хавдар үүсэхэд нөлөөлдөг аспергиллус гэдэг мөөгөнцөрийн эсрэг сайн үйлчилдэг болох нь батлагдсан.

    Оливын тос

    Оливын тос бол хүний биед хэрэгцээтэй амин дэм эрдэс бодисоор дүүрэн байдаг. Оливын тосыг хэрэглэснээр ходоодны шарх, гэдсэн дэх хий, цээж хорсох, цөсний чулуутай болохоос сэргийлнэ. Мөн гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлэхээс гадна хурдан хөгшрөлтөөс хамгаалах олон талын ашиг тустай.

    Хар перц 

    Хар перц нь шар хөөрөхөөс сэргийлэх, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй. 

    Харин дээрх гурван зүйлийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэх аваас бид өөрсдийгөө аливаа хорт хавдраас урьдчилан сэргийлж чадах аж.  Харин дээрх гурван амтлагчийг холиод шинэ ногооны саладанд хийж хутгах, мөн төрөл бүрийн хоолонд хэрэглэх боломжтой. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй