ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн баримталдаг 15 зарчим

    Охид бүсгүйчүүд маань үргэлж л амжилтанд хүрэхийг хүсч, мөрөөддөг. Түүндээ хүрэхийн тулд өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж ажилласаар байдаг билээ. Тэгвэл энэ удаа бид амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн өдөр тутам амьдралдаа баримталдаг чухал зарчмуудыг танд хүргэе. 

    Үргэлжлүүлэн сур 

    Хэрвээ бүсгүй та амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол сурахаа  хэзээ ч бүү зогсоогоорой. Өөрийнхөө карьерийг өсгөхийн тулд шинэ зүйл сурсаар бай. Өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүл.

    Зохион байгуулалтай 

    Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүд үргэлж л завгүй байдаг. Тэд завгүй байдалдаа маш зөв, нарийн зохион байгуулалттай, эмх цэгцтэй байдлыг эрхэмлэдэг. 

    Зорилготой байдаг

    Хүн бүр л зорилготой байдаг. Гэхдээ амжилтанд хүрсэн эмэгтэйчүүд тавьсан зорилгодоо хүрдэг. Зорилгодоо хүрэхийн тулд бодит зүйл хийдэг. Хэрвээ тэд биеийн жингээсээ 5 кг хасна гэсэн зорилго тавьсан бол үүнийхээ төлөө дасгал хийдэг. Энэ бүхний үр дүнд тэд жингаа хасч чаддаг. 

    Өөртөө санаа тавьдаг

    Тэд үргэлж цагийн юмыг цагт нь хийж дуусгадаг. Мөн өөрт хэрэгцээгүй зүйлээс татгалзаж чаддаг. Жишээ нь: архи, тамхи мөн буруу хооллолт. Харин өдөр бүр тогтмол дасгал хийж, амарч байхдаа ч цагийг үр дүнтэй өнгөрөөдөг. 

    Өөртөө итгэдэг

    Итгэл бол хагас тулаан юм. Бүсгүйчүүдэд маань амархан шантарч, урам хугарах үе цөөнгүй байдаг. Харин ийм үед амжитанд хүрсэн эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэл дээрээ босч зогсдог. Иймээс өөртөө итгэх итгэлийг өөрийн болго. 

    Тэд багштай

    Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн цаана заавал нэг чигллүүлэгч багш байдаг. Тэднийг үргэлж дэмжиж, урамшуулж байдаг аж. Иймээс өөрийн багшаа зөв олж ав. 

    Бусдад тусладаг

    Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүд үргэлж бусдад тусалдаг. Тэд бусдад туслахаас хэзээ ч татгалздаггүй. Тийм дээ ч түүний тусламж бусдад үргэлж хэрэг болдог. Энэ талаараа амжилтанд хүрсэн эмэгтэйчүүд бусдыг дагуулдаг тал бий. 

    Нөөцийг ашигладаг

    Тэд боломжгүйн дотроос боломжийг олж хардаг. Өөрт болоод бусдад байгаа бүхий л нөөц боломжийг ашигладаг.

    Талархсанаа илэрхийлдэг

    Удирдагч эмэгтэйчүүд найз нөхдөөсөө хэзээ, хэдий хэмжээний тусламж авахаа мэддэг. Хариуд нь тадархсанаа чин сэтгэлээсээ илэрхийлж чаддаг.

    Бусдын тусламжийг үнэлдэг

    Амжилтанд хүрсэн, удирдагч эмэгтэйчүүд бусдын тусламжийг авахаас татгалздаггүй. Амжилт гэдэг бусдын тусламжин дээр тулгуурладаг гэдэг мэддэг. Тиймээс ч бусдад бас тусалдаг.

    Өөрийнхөө бололжийг ашигладаг

    Тэд өөрийнхөө боломж, бололцоо, хэр хэмжээг мэддэг. Бас бүрэн гүйцэд ашиглаж чаддаг. Мөн хаанаас нөөц боломж олж авахыг үргэлж мэддэг.

    Цагтаа ирдэг

    Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүд цагийг яс баримталдаг. Тэд хэзээ ч хоцордоггүй бөгөөд үргэлж 15 минутын нөөцтэй явдаг.

    Тэд бага ярьж их сонсдог

    Удирдагч бүсгүйчүүд бусдын яриаг анхааралтай сонсдог. Тэд их ярьснаар ажил явдаггүйг мэднэ. Сонсох чадвар амжилтын бас нэг үндэс.

    Боломжийг үргэлж олж хардаг

    Эрсдэлийн цаана шагнал байдгийг тэд мэддэг. Тиймээс эрсдэлээс айлгүй, боломжийг урьдчилан харж зугуухан явсаар амжилтад хүрдэг.

    Үгүй гэж хэлж чаддаг

    Удирдагч эмэгтэйчүүд үгүй гэдэг үгний үнэ цэн, хүчийг мэддэг. Тэд өөрт таалагдаагүй, эрсдэлтэй зүйлийн өөдөөс үгүй гэж хэлж чаддаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй