Йемений нийслэл Сана хотод Саудын арабаар удирдуулсан эвслийн армийн явуулсан агаарын дайралтын улмаас наад зах нь 44 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан талаар босогчид мэдээлжээ. Ням гарагт болсон энэхүү агаарын довтолгооны бай нь босогчдын цэргийн төв штаб байсан хэмээн Saba агентлаг уламжлаад энэ дайралтад Тахрир дүүрэгт байх хэд хэдэн айлын орон гэр өртсөн тухай мэдэгджээ.
Өнгөрсөн хагас сайн өдөр Йемений босогчид Саудын арабын нутаг дэвсгэр лүү "Scud" пуужин харавсны хариу болгож Саудын Араб улс ийнхүү агаарын цохилт өгчээ. 6 дугаар сарын 14-нд Женев хотноо Йеиенийн босогчид энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёстой ч наана нь энэ мэт мөргөлдөөн гарч байгаад ажиглагчид түгшиж байна. Гурван сараас хойш үргэлжилж буй Йемен дэх мөргөлдөөний улмаас дор хаяж 2000 хүн амиа алдаад байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт